SAFE TO SERVE
Тээвэр логистикийн
нэгдсэн удирдлага
Тера Экспресс ХХК нь тээвэр логистикийн салбарт шинэлэг үйлчилгээ, шийдлийг нэвтрүүлсээр ирсэн бөгөөд “SAFE TO SERVE” уриан дор аюул осолгүй тээвэрлийн үйлчилгээг урт хугацааны стратегийн түншлэлийн хүрээнд, уян хатан, таатай нөхцөлтэйгээр санал болгож байна.
Нийлүүлэлтийн нэгдсэн удирдлага
Ачаа хүлээн авалт ба яаралтай хүргэлт
Их хэмжээгээр задгай ачаа тээвэрлэлт
Гаалийн бүрдүүлэлтийн зуучлал
Тээврийн хэрэгсэл ба автопаркийн удирдлагын шийдлүүд
Олон улсын ачаа тээвэр, экспорт-импорт
Аюултай ачаа тээвэрлэлт
Тээврийн удирдлага, зохицуулалт
Улаанбаатар дахь агуулахын удирдлага (шууд шилжүүлгийн төв)
Ачаа нэгтгэх үйлчилгээ
Манай үйлчилгээний давуу тал:
-
Мэргэжлийн диспетчерийн шуурхай алба - ачилт, тээвэрлэлт, буулгалт зэрэг бүх үйл явцыг цаг алдалгүй зохион байгуулж, хянаж гүйцэтгэнэ.
-
Тээвэрлэлтийн өндөр бэлэн байдал -шаардлагатай үед шуурхай тээвэрлэлтийг хангана.
-
Ил тод үнэ - хэрэглэгчиддээ ойлгомжтой, шударга үнэ санал болгодог.
-
Real-time хяналтын систем - тээврийн явцыг бодит цагийн горимоор хянах боломжтой.
-
Хялбар тээврийн захиалга - хэрэглэгчдэд энгийн, хялбар захиалга өгөх шийдлийг нэвтрүүлсэн.
-
Мэргэжлийн логистикийн баг - тээврийн төлөвлөлтөөс гүйцэтгэл хүртэл бүх шатанд мэргэжлийн баг хамтарч ажиллана.
-
Аюулгүй, эрсдэлгүй тээвэрлэлтийн шийдэл - бүх төрлийн ачааг даатгалтай, найдвартай хүргэнэ.
-
Тээвэрчдийн өргөн сүлжээ - олон жилийн туршлага бүхий, бүртгэлтэй жолооч болон тээвэрчдийн баг ажилладаг.
Тээврийн хэрэгслийн чадамж:
-
Манайд 400 гаруй техник хэрэгсэлтэй.
-
4 төрлийн, 40-120 тонн даацтай, стандартад нийцсэн тээврийн хэрэгслүүдийн сонголттой.
-
Харилцагчийн олон төрлийн тээврийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг үзүүлдэг.
Нэмэлт үнэ цэнэ бүхий үйлчилгээнүүд:
-
Зам дундын биет болон биет бус хяналт, мониторинг
-
Үйлчлүүлэгчтэй хамтарсан тээврийн менежмент, удирдлага
-
Үйл ажиллагааны ил тод байдал, тасралтгүй сайжруулалт
-
Машин, жолооч, ачаанд даатгал хийх боломж
-
Техникийн тусламж, засвар үйлчилгээ
-
Логистикийн нарийвчилсан зөвлөгөө, төлөвлөлт
Бид харилцагчдадаа дан ганц ачаа тээвэр бус, аюулгүй үйл ажиллагаа,
итгэлцэл, ил тод байдал, үнэ цэнийг цогцоор хүргэхийг эрмэлздэг.
ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ
✅
Стандартын шаардлага хангасан транзит агуулах
✅
Ачаа барааг бүртгэх, илгээх үйлчилгээ
✅
Ачилтын стандарт, шийдэл
✅
Тээврийн чанар, тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаа
✅
Ачаа барааг хүлээн авах, зохион байгуулах
✅
Ачааг цуглуулан ачих
✅
Европ чирэгч чиргүүл, техникийн бэлэн байдал
✅
Тээвэрлэлтийн стандарт хугацаа
Үйлчилгээний нэмэлт үнэ цэнэ
✅
Байршил тогтоогчоор шууд хянах систем
✅
Зам дундын хяналт (Тээврийн нөөц төлөвлөгөө)
✅
Хэрэглэгчтэй хамтарсан удирдлага, сайжруулалт
✅
Тээврийн хэрэгсэл, жолоочийн бүх төрлийн даатгал
✅
Жолоочийн алжаал ядралын удирдлага
✅
Хэрэглэгчдэд ил тод байдал, байнгын эргэх холбоо
✅
Ачааны бүрэн бүтэн байдал, иж бүрэн даатгал
✅
Техникийн шуурхай тусламж үйлчилгээ, чадварлаг ИТА-д
Төсөлд зориулагдсан мэргэшсэн
хүний нөөцийн баг

Тээврийн менежментийн дотоодын болон олон улсын зөвлөх баг

Техникийн бэлэн байдал хариуцсан баг

3-30 жилийн туршлагатай, олон улсын ачаа тээврийн эрхтэй мэргэшсэн жолооч

ХАБЭА, БО хариуцсан мэргэшсэн баг

Тээвэр болон агуулахын мэргэшсэн ажилчид

Бид салбартаа хуримтлуулсан туршлага, тээвэр логистикийн менежментийн цогц шийдэл, аюулгүй ажиллагааны болон байгаль орчны ОУ-ын стандартын дагуу, хэрэглэгч хамтрагчийн шаардлагад бүрэн нийцэх даатгалтай, тусгай зөвшөөрөлтэй цогц үйлчилгээг санал болгож байна.
Бидний үйлчилгээ

Экспорт, импортын ачаа тээвэр
-
Тера Экспресс ХХК нь экспорт, импортын тээвэрлэлтийн орчныг нарийвчлан судалж, замын нөхцөл, орон нутгийн харилцаа, Монгол Улсын болон олон улсын авто замын дүрэм, нөхцөл байдалд тулгуурлан хамгийн оновчтой шийдлийг боловсруулан харилцагч, түншүүддээ санал болгодог.
-
Бид хууль эрх зүй, зах зээл, эдийн засгийн нөхцөл байдлыг судалж, мэргэжлийн төслийн баг бүрдүүлэн өндөр түвшинд мэдээлэл боловсруулж, тээврийн үр ашигтай, тогтвортой шийдлийг санал болгон хамтран ажилладаг.

Тусгай нөхцөлтэй тээвэр ( Том оврын болон аюултай ачаа)
Тера Экспресс ХХК нь Монгол улсын хууль, олон улсын стандарт, дүрэм журмын дагуу тусгай нөхцөл болон тогтмол температурын хяналт шаарддаг, аюултай болон эмзэг гэх мэт тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаарддаг ачааг найдвартай, мэргэжлийн түвшинд тээвэрлэдэг. Үүнд:
-
Температурын горим шаардсан ачаа
Эм, хүнсний бүтээгдэхүүн, хөлдөөсөн болон хөргөлттэй бараа -
Аюултай ачаа (Dangerous Goods)
-
Химийн бодис, шатамхай шингэн, тэсрэмтгий материал
-
Эмзэг, гэмтэх эрсдэлтэй ачаа
Нарийн тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, шилэн эдлэл -
Овор ихтэй, хүнд жинтэй ачаа
Тусгай хэмжээ бүхий төхөөрөмж, барилгын материал -
Задгай болон савлагаагүй ачаа
Нүүрс, хүдэр, элс, цемент зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн түүхий эд

Тээвэр зохион байгуулалт (Freight froewarding)
Захиалагчийн ачааг олон улс, орон нутгийн болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийн бүх үе шатанд мэргэжлийн түвшинд зохион байгуулж, удирдан ажилладаг. Бид дараах үйл ажиллагааг цогцоор нь гүйцэтгэнэ.
-
Ачааг гарал үүсэл дээрээс нь хүлээн авах
-
Шаардлагатай нөхцөлд хадгалах, ангилан ялгах
-
Шилжүүлэн ачих, дахин тээвэрлэх зохион байгуулалт
-
Тээврийн хэрэгсэл, маршрутын онцлогт тохируулсан төлөвлөлт
-
Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн онцгой нөхцөлүүдийг бүрэн хангасан логистик шийдэл
Энэхүү үйлчилгээг бид аюулгүй байдал, цаг хугацааны хяналт, ил тод ажиллагаа дээр тулгуурлан хэрэглэгч, түнш байгууллагын сэтгэл ханамжийг дээдэлж гүйцэтгэдэг.

Тээвэрлэлт, гааль болон терминал зохицуулалттай төмөр замын тээврийн менежмэнт (Real transport management)
-
Тера Экспресс ХХК нь төмөр замаар ачаа тээвэрлэх үйл ажиллагааг гааль, тээвэр зуучлал, вагонд ачиж буулгах, терминал дээрх зохицуулалт зэрэг бүх шатны үйл явцыг цогцоор нь хариуцан зохион байгуулдаг туршлагатай мэргэжлийн баг, харилцагч түншүүдтэй.
-
Бид тээврийн үйл ажиллагааг процесс бүрээр нарийвчлан төлөвлөн гаргаж, тухайн процесс бүрийн хэрэгжилтийг хянах, дүн шинжилгээ хийх замаар чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагааны бүх түвшинд хэрэгжүүлэн тасралтгүй сайжруулж ажилладаг. Энэ нь ачаа барааг саатуулагдахаас урьдчилан сэргийлэх, тээвэрлэлтийн найдвартай байдлыг хангах гол арга зам болдог.

Гаалийн зуучийн үйлчилгээ ( Custom Brokerage Service)
-
Экспортын гаалийн бүрдүүлэлт
Ачаа Монгол Улсын хилээр тээвэрлэн гарахтай холбоотой гаалийн бичиг баримт, код, мэдүүлэг, шалгалтын үйл ажиллагааг бүрэн хариуцна. -
Импортын гаалийн бүрдүүлэлт
Гадаад улсаас орж ирж буй бараа, бүтээгдэхүүний гаалийн мэдүүлэг, татвар, үнэлгээ, ангилал, шалгалт зэрэг процессыг зохион байгуулна. -
Бүх төрлийн ачаанд тохирсон гаалийн үйлчилгээ
Стандарт ачаа, тоног төхөөрөмж, эмзэг болон тусгай зөвшөөрөл шаарддаг бараа бүтээгдэхүүнд зориулсан шийдэлтэй. -
Мэргэжлийн зөвлөгөө ба баримт бичгийн бүрдүүлэлт
Гаалийн хууль, журмын дагуу бичиг баримтыг бүрдүүлж, зөвлөгөө өгнө. Зөв ангилал, татварын оновчтой тооцооллыг хийж, эрсдэлээс сэргийлнэ.

Флийт менежмэнтийн шийдэл ( vehicle and fleet managment solution )
Манай флийт менежментийн шийдэл нь тээврийн хэрэгслийн парк ашиглалт, маршрут төлөвлөлт, түлшний зарцуулалт, засвар үйлчилгээ, жолоочийн гүйцэтгэл, зардлын хяналт, байршлын хяналт зэрэг бүхий л процессыг нэг системд төвлөрүүлэн нэгтгэдэг. Энэ нь байгууллагын логистикийн үйл ажиллагааг ухаалаг, үр ашигтайгаар удирдаж, тээврийн зардал бууруулах, аюулгүй байдал, тасралтгүй ажиллагааг хангах үндэс болдог.

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын тээвэрлэлт
-
“Тера Экспресс” ХХК нь бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед эх орны стратегийн чухал бүтээгдэхүүн болох уул уурхайн экспортын тээврийг халдвар хамгаалал, урьдчилан сэргийлэх журмын дагуу нарийвчилсан хяналт тавьж, тасралтгүй гүйцэтгэж байна.
-
Бид ачаа барааг төвлөрүүлэн хүлээн авах, хадгалах, хүргэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулж, гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг нөхцөл байдлын өөрчлөлт бүрт шинэчлэн сайжруулан ажиллаж байна.
-
Манай компани ажилчдаа эрүүл, аюулгүй орчинд ханган, үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах бүх нөхцлийг бүрдүүлэн тууштай ажиллаж байна.