top of page

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙ,
БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

“Тера Экспресс” ХХК нь үйл ажиллагааныхаа бүхий л үе шатанд Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуй, Байгаль орчны шаардлагуудыг хангаж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахыг зорьж ажиллана.

ХАБЭАБО-ны зарчмууд

  • Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, стандарт болон олон улсад нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ХАБЭАБО-ны стандартууд, компанийн дотоод дүрэм, журмыг мөрдөж ажиллана.

  • Бүх түвшний удирдах ажилтнууд нь ХАБЭАБО-ны манлайлагч байж, ажилчдад үлгэр дуурайлал үзүүлнэ.

  • Ажилтан бүр ХАБЭАБО-ны эрсдэлийг тодорхойлж, үнэлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд тавьж, үүрэг хариуцлагатайгаар ажиллана.

  • ХАБЭАБО-ны зорилго, зорилтуудыг тавьж, гүйцэтгэлийг тогтмол хянана.

  • Үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлнэ.

  • Компанийн бүх ажиллагсад, оролцогч талуудыг ХАБЭАБО-ны сургалт, мэдээллээр цаг тухайд нь хангаж ажиллана.

  • ХАБЭАБО-ны бүх осол, зөрчлийн шууд болон суурь шалтгаануудыг тодорхойлж, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

  • Дотоод хяналт, аудитыг тогтмол хийж, үл тохирол илэрвэл тухай бүрт нь арилгана.

  • ХАБЭАБО-ны үр дүнтэй менежментийн системийг бий болгож, тасралтгүй сайжруулан ажиллана.

Vison ZERO

Fatalites

ТӨВ ОФФИС

Монгол улс, Улаанбаатар 15160, Сүхбаатар дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 17, Блю Скай Цогцолбор, 505 тоот

Утас: +976 7577 0093

И-мэйл: info@terraexpress.mn

  • Instagram
  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • YouTube
  • TikTok

© 2025 Terraexpress  LLC. All Rights Reserved.

bottom of page