top of page
318373146_1361462571339209_5568800088359503045_n.jpg

Үйл ажиллагаа

Тера Экспресс ХХК-ийн бүхий л үйл ажиллагаа аюулгүй ажиллагаанд суурилсан соёлтой бөгөөд эрдэнэт хүмүүний эрүүл мэнд, аюулгүй байдал, экологийн тэнцвэртэй сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн найдвартай ажиллагаа зэрэгт анхаарч хяналт, удирдлагын системийг нэвтрүүлэн байнга сайжруулан ажиллаж байна.

305763018_581154147040344_4047821231325178597_n.jpg

Зэсийн баяжмалын тээвэр

Бид 2013 оноос хойш Оюу толгой уурхайн эцсийн бүтээгдэхүүн зэсийн баяжмалын экспортын тээврийг тасралтгүй гүйцэтгэж байна. Энэ хугацаанд бид уурхайн талбайгаас  Гашуун сухайт хилийн боомтоор 3 сая гаруй тонн зэсийн баяжмалын тээврийг аюул осолгүй амжилттай тээвэрлээд байна. Мөн Оюу Толгойн уурхайгаас Улаанбаатар хот, Чойр, Цогтцэций чиглэлүүдэд зэсийн баяжмалын тээвэрлэлт хийж байсан туршлагатай.

Тус тээврийн төсөлд бид Швед улсад үйлдвэрлэсэн дэлхийд тэргүүлэх VOLVO брэндийн FH16 маркийн чирэгч болон БНХАУ үйлдвэрлэсэн жолоочийн аюулгүй байдал, тав тухыг бүрэн хангасан HOWO T7H маркийн 60 гаруй техниктэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Манай төслийн үйл ажиллагаа нь 150 гаруй мэргэшсэн, туршлагатай ажилтнуудаас бүрддэг бөгөөд ХАБЭА-н мэргэжилтнүүд, ИТА-д болон хүнд даацын автомашины мэргэшсэн жолооч, операторуудаас бүрдсэн.

Нүүрс тээвэр

Нүүрс тээврийн төсөл нь 2012 оноос хойш хэрэгжиж байгаа ба Монгол Улсын томоохон нүүрсний төслүүд болох Эрдэнэс Таван Толгой ХК, Энержи Ресурс ХХК, МАК ХХК, Саус Гоби Сэндс ХХК болон бусад тогтвортой нүүрс олборлогчидтой хамтран нүүрсний дотоодын тээвэр болон экспортын тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.

  • 2012 онд 15ш VOLVO FH610 чирэгч толгой болон өөрөө буулгагч Patria SDT65 өөрөө буулгагч давхар чиргүүл бүхий хослолоор Энержи Ресурс ХХК-ний тээвэрлэлт гүйцэтгэж эхэлсэн.

  • 2017 оноос Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах МАК Нарийнсухайт уурхай, СаусГоби Сэндс ХХК-ний уурхай, Цагаан Өвөлжөө уурхай, Өсөх Зоос Алтан Говь нүүрс боловсруулах үйлдвэрээс тус тус Шивээхүрэн- Сэхээ боомтоор дамжуулан нүүрсний экспортын тээвэрлэлт гүйцэтгэж байна.

  • 2024 оноос Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах Бичигт- Зүүн хатавч боомтоор дамжуулан тухайн бүс нутагт байрлах уурхайнуудаас экспортын тээвэр болон дотоодын тээвэр гүйцэтгэж байна.

317385863_713893100153430_8426333974237756633_n.jpg
b7c196b8-6222-4216-b370-77df08671806.jpeg

Газрын тос тээвэрлэлтийн үйл ажиллагаа

Бид компани нь 2017 оноос хойш Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Тамсагийн сав газарт түүхий газрын тос тээвэрлэх төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд дараах дэд бүтэц, зохион байгуулалттайгаар тээврийн үйл ажиллагааг тогтвортой явуулж байна:

  • Газрын тос тээвэрлэх зориулалттай автоцистерн машин парк

  • Ажилчдын амрах байр, засварын төв зэрэг дэд бүтцийн байгууламжууд

  • Засвар үйлчилгээ, техникийн үзлэгийн тогтолцоо

Мэргэжлийн баг бүрэлдэхүүн:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) ажилтан

  • Тээвэр зохицуулагч

  • Мэргэшсэн хүнд даацын автомашины жолооч нар

Бид тээвэрлэлтийн бүх үйл явцыг аюулгүй байдал, стандартын шаардлага, техникийн хяналт, цаг хугацааны нарийвчлал-д тулгуурлан зохион байгуулж, газрын тосны тээврийг найдвартай гүйцэтгэж, Монгол улсын стратегийн чухал төслийг амжилттай хэрэгжүүлж байсан.

Агуулах,
Дотоодын тээвэр

Манай компани 2014 оноос хойш дотоодын тээврийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Өнөөгийн байдлаар дараах төрлүүдийн тээврийн үйлчилгээг өөрийн агуулах, техник, баг хамт олны зохион байгуулалттайгаар гүйцэтгэж байна:

  • Улаанбаатар дахь дамжин өнгөрөх агуулахын үйл ажиллагаа

  • Орон нутгийн тээвэр

  • Аюултай ачаа, химийн бодисын тусгай тээвэр

  • Овор хэмжээ ихтэй, урт, хүнд ачаа тээвэрлэлтийн шийдлүүд

  • Яаралтай тээвэр / шуурхай хүргэлт

  • Ачаа нэгтгэх, баглах, тээвэрлэх иж бүрэн үйлчилгээ

Бид тээвэрлэлтийн бүхий л үйл явцад чанарын хяналт, аюулгүй ажиллагаа, хурд шуурхай байдал-ыг эрхэмлэн ажиллаж, хэрэглэгч бүрийн хэрэгцээнд нийцсэн найлбаргүй логистикийн шийдэл-ийг санал болгож байна.

Overhead View of Warehouse

ТӨВ ОФФИС

Монгол улс, Улаанбаатар 15160, Сүхбаатар дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 17, Блю Скай Цогцолбор, 505 тоот

Утас: +976 7577 0093

И-мэйл: info@terraexpress.mn

  • Instagram
  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • YouTube
  • TikTok

© 2025 Terraexpress  LLC. All Rights Reserved.

bottom of page