Хүний нөөцийн бодлого

Манай компани 2012 оноос НҮБ-н Даян дэлхийн гэрээний 10 зарчимыг баримтан ажиллаж, UN Global Compact -ийн албан ёсны гишүүн байгууллага болсон. Бид Хүний эрх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүний нөөцийн бодлогыг боловсруулан хөгжүүлж ирсэн. “Тера Экспресс” компани нь Урт хугацааны стратеги зорилтынхоо хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцоо, хүртээмжтэй байдлыг дэмжих, жендэрийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор ажлын байрны сонгон шалгаруулалтын явцад орон нутгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон эмэгтэй хүмүүст холбогдох хууль тогтоомжийн дагуу давуу байдал олгохыг эрмэлзэдэг.
ХҮНИЙ ЭРХ
-
Зарчим 1. Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах олон улсын тунхаглалуудыг хүндэтгэх дэмжих;
-
Зарчим 2. Бизнесийн үйл ажиллагааг хүний эрхийн аливаа зөрчлийн хамтрагч болгохгүй байх;
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ
-
Зарчим 3. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хамтын хэлэлцээр байгуулах эрхийг үр ашигтайгаар хүлээн зөвшөөрөх;
-
Зарчим 4. Хүчээр болон албадан хөдөлмөрлүүлэх аливаа хэлбэрийг арилгах;
-
Зарчим 5. Хүүхдийн хөдөлмөрийг арилгах;
-
Зарчим 6. Ажил эрхлэх, албан тушаал хашихад ялгаварлан гадуурхах байдлыг арилгах;
БАЙГАЛЬ ОРЧИН
-
Зарчим 7. Бизнесийн үйл ажиллагаанд байгаль орчны аливаа өөрчлөлт доройтлоос урьдчилан сэргийлэх;
-
Зарчим 8. Бизнесийн үйл ажиллагаанд байгаль орчны хариуцлагыг өндөржүүлэх;
-
Зарчим 9. Байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэх нэвтрүүлэх;
АВИЛГАЛ
-
Зарчим 10. Авилгал, хээл хахуулийн бүхэл хэлбэрийн эсрэг тууштай үйл ажиллагаа явуулах.
Нээлттэй ажлын байр
Та хуурамч ажлын байрны саналаас болгоомжилно уу!
Манай компани ажиллах хүчнээ ажилд авахдаа ямар нэг зуучлагч, хувь хүмүүстэй хамтарч ажилладаггүй болохыг баталгаажуулж байна. Бид нээлттэй ажлын байруудыг өөрийн цахим хуудасны Ажлын байр хэсгээр олон нийтэд зарладаг.
Хэрэв танд “Тера Экспресс” ХХК-д ажилд ороход тусална хэмээн мөнгө, төлбөр нэхэмжлэх хувь хүмүүс хандвал тэдэнд бүү итгэж, тэдний үйлчилгээг бүү аваарай.
