top of page

Аюулгүй үйлчилгээг бид хүргэнэ

"Тера Экспресс" ХХК нь Монгол улсын тээврийн салбарт дэлхийд тэргүүлэх технологийн шийдэл болон барууны шилдэг тээвэрлэлтийн менежментийг нэвтрүүлж, уул уурхайн төслүүдийн үйл ажиллагаа, зам тээвэр болон байгаль орчны нөхцөлд хамгийн оновчтой шийдлүүдийг захиалагчийн эрэлт шаардлагад нийцүүлэн боловсруулан ажиллаж байна.

 

Манай компани 2011 оны 11 дүгээр сарын 29-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд томоохон уул уурхайн тээвэрлэлтүүдийн тодорхой хэсгийг гүйцэтгэж, Монгол улсын тээвэр логистикийн салбарт тээвэрлэлтийн дэвшилтэт менежментийг нэвтрүүлэн, улсын эдийн засагт бодитой хувь нэмрийг оруулан ажиллаж байна.

Mountain Landscape
Компанийн алсын хараа үнэт зүйл, зарчим

Тера экспресс ХХК-ийн итгэл үнэмшил, туйлын зорилго нь олон улсын түвшинд хүрсэн цогц логистикийн шийдэл, үйлчилгээг үзүүлэх чадавх, соёл бүхий урт хугацаанд тогтвортой ажиллах, өрсөлдөх чадвартай компанийг бүтээх юм. Бид барууны менежмент бүхий бизнесийн процесст тулгуурлан, олон улсын стандартад нийцсэн цогц бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч, үйлчлүүлэгчдэдээ үзүүлж байгаа нь ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудаас онцлог давуу талтай.

Эрхэм зорилго

Монгол улсын тээврийн салбарт мэргэшсэн баг хамт олны ур чадвар, дэвшилтэт технологийн оновчтой шийдлийг нэвтрүүлэн тээврийн цогц үйлчилгээг хүргэнэ.

Хэтийн зорилго

Бид тээврийн цогц үйлчилгээгээрээ бүхий л түвшний харилцагчдад таашаагдсан, олон улсын тээврийн стандарт бүхий тэргүүлэгч компани байна.

Үнэт зүйлс

ХАБЭАБО:

 

Эрдэнэт хүмүүн, Байгаль орчин, Техникийн найдвартай байдал

Мэргэжлийн ур чадвар:

 

Оновчтой шийдэл, шинэ санал санаачилга, чанарын удирдлагын тогтолцоо

Бизнесийн ёс зүй:

 

Үүрэг хариуцлага, шударга байдал, адил тэгш боломж

Үнэ цэн:

 

Бүх талын оролцогч (харилцагч, хэрэглэгч)

Бидний итгэл үнэмшил, баримталдаг зарчим

Хууль дээдлэх
Бид хууль зөрчсөн аливаа үйл ажиллагааг явуулдаггүй. Байгуулагдсан цагаас эхлээд нэг ч төгрөгийн татвар, нийгмийн даатгалын нууж байгаагүй нэг баланстай. Авилгаас ангид, эрх зүйн эрсдэлээс сэргийлж, хуулийн засаглалыг эрхэмлэдэг.

Бизнесийн ёс зүй
Шударга бус өрсөлдөөнөөс татгалзаж, хүний эрхийг дээдэлж, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хөдөлмөрийн мөлжлөг явуулахгүй. Тендер, шалгаруулалтад ёс зүйгүй, шударга бус аргаар өрсөлдөхгүй

Нийгмийн хариуцлага
Бизнесийн ашгаас илүүтэй хариуцлагатай, нээлттэй, ёс зүйтэй, байгаль орчин, нийгэмд ээлтэй байх зарчмыг байгууллагын стратеги бодлого, соёл, үнэт зүйлсээс эхлээд засаглал, бүтэц, систем, төлөвлөлт ба гүйцэтгэл, процесс, хувь хүний түвшинд баримтална.

Оролцогч талуудын үнэ цэнэ
Зөвхөн хувь нийлүүлэгчдийн ашиг биш оролцогч талууд болох харилцагчид, ажиллагсад, хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллага, төрийн алба, орон нутгийн иргэдийн эрх ашгийн тэнцвэрийг хангаж тус бүрийн үнэ цэнэ, өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана.

Нээлттэй засаглал, ил тод байдал
Нээлттэй засаглалын тогтолцоог хэрэгжүүлж жижиг хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалж, хараат бус төлөөлөн удирдах зөвлөлийг бүрдүүлж, гүйцэтгэх удирдлагын бие даасан байдлыг хангаж ажиллана. Аливаа шийдвэрийг хэн нэгний үзэл бодол биш бодлого, дүрэм журмын хүрээнд баримтад үндэслэж, хувилбараас сонголт хийж хэрэгжүүлнэ.

Байгууллагын чадавхи
Зах зээлийн боломжийг оновчтой ашигласан бизнесийн амжилт нь байгууллагын чадавх, бүтээгдэхүүн үйлчилгээний шийдэл, гүйцэтгэлийн чанараар хэмжигддэг гэж бид үздэг. Мэдлэг, туршлага, чадварт үндэслэн байнга суралцаж, өөрчлөгдөж, шинэ сайн туршлага, ололтыг нэвтрүүлж, технологийн дэвшлийг ашиглана.

Нэгдмэл зорилго, үнэт зүйлс 
Байгууллагын гол баялаг нь хүмүүсийн хамтын итгэл үнэмшил, эрч хүч, урам зориг, уур амьсгал, суралцах чадвар, санаачилга, оролцоо, сайн дурын сэтгэлгээ юм.

Манай компанийн засаглалын 6 зарчим, итгэл үнэмшил

Бид Австрали улсын мэргэжлийн зөвлөх, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны чадварлаг мэргэжилтэн, зөвлөхүүдтэй хамтран ажилладаг бөгөөд компанийн бүх түвшний оролцогч талууд Засаглалын 6 тулгуур зарчмыг баримталдаг.

Ил тод байдал
Багийн ажиллагаа
Шударга байдал
Хүний
эрх
Даян дэлхийн гэрээний 10 зарчим
Хариуцлага

ТӨВ ОФФИС

Монгол улс, Улаанбаатар 15160, Сүхбаатар дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 17, Блю Скай Цогцолбор, 505 тоот

Утас: +976 7577 0093

И-мэйл: info@terraexpress.mn

  • Instagram
  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • YouTube
  • TikTok

© 2025 Terraexpress  LLC. All Rights Reserved.

bottom of page