Тера Экспресс компани нь "НҮБ-ын Хүүхдийн сан"-д хандив өргөлөө
- Tsanjidmaa Narangerel
- Oct 8
- 1 min read
Тера Экспресс компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Эрүүл мэнд, хөгжлийн элч Н.Цэлмүүний санаачилгаар хэрэгжсэн “Нярайн эрүүл мэндийг дэмжих” төслийг дэмжиж 30 сая төгрөгийн хандив өргөлөө.
Хандивын Гала арга хэмжээний дараа НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Тандем масс спектрометри” хэмээх дэвшилтэт оношилгооны төхөөрөмжийг Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хүлээлгэн өглөө.Энэхүү төхөөрөмж нь Монгол Улсад анх удаа нэвтэрч байгаа бөгөөд дөнгөж төрсөн нярайн нэг дусал цусаар 25–30 төрлийн бодисын солилцооны эмгэгийг эрт илрүүлэх боломжийг олгодог.
💙 Тера Экспресс компани нь хүүхэд бүрийн эрүүл, аз жаргалтай ирээдүйн төлөө энэхүү ач холбогдолтой үйлсэд хувь нэмрээ оруулж буйдаа бахархалтай байна.


Comments